蒙古语吧 关注:8,719贴子:35,551
  • 3回复贴,共1

因特网与蒙古语

只看楼主收藏回复

baabar.mn上的文章Интернэт ба монгол хэл,懂新蒙文的好好看看,蒙古人不要墨守陈规了


Хүн төрөлхтөний агуу нээлтүүдийн тоонд интернэт зүй ёсоор ордог билээ. Хоорондын зайнаас үл хамааран мэдээлэл солилцох өргөн талбар болох интернэт одоо энэ дэлхийн олон сая хэрэглэгчдийг холбосон аварга сүлжээ болжээ. Интернэт хэрэглэгчдийн тоо 1994 онд ердөө дөрвөн сая байсан бол 2010 оны байдлаар нэг тэрбум 966 сая болсон байна. Энэ нь дэлхийн хүн амын 28,7 хувийг эзлэх аж. Монгол улс интернэтэд 1994 оноос эхэлж холбогджээ. 1996 оны нэгдүгээр сард интернэт нэвтэрснийг албан ёсоор зарлаж нээлтийн ажиллагаанд тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат оролцсон байдаг. 1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо Монголд ердөө 500 гаруйхан байсан бол одоо албан газар, өрх бүр шахуу интернэтэд холбогдож хувийн болоод албаны бүхий л ажил хэрэг үүгээр өрнөдөг болжээ.

Интернэтийн ашиг тус өгүүлж баршгүй их юм. Шинэ мэдээллийг шуурхай авч байна, худалдаа хийгээд төлбөр тооцоо хийгдэж байна, зар сурталчилгаа явагдаж байна, захиа солилцож хоорондоо утсаар хүртэл ярилцаж байна, мэдлэгээ хуваалцаж байна, үзэл бодлоо илэрхийлж байна, сургалт явагдаж байна гэх мэтээр түүний боломж асар өргөн юм. Дээхэн үед мэдээлэлд ном голлох үүрэг гүйцэтгэж байлаа, дараа нь телевиз, харин одоо энэ байр суурийг интернэт баттай эзлэн авчээ. Өөрөөр хэлбэл интернэт нь цаасан хэвлэлийг халснаар хүмүүсийн хоорондоо бичгээр харьцаж байгаа мэдээллийн нэлээд томоохон хэсэг энд төвлөрчээ.

Сүүлийн үед мэдээллийн том портал сайтууд, хувь хүмүүсийн блогууд, хувийн болон төрийн байгууллагуудын мэдээллүүд интернэтээр төвлөрч ажил хэргээ явуулах нь түгээмэл болжээ. Үүнийгээ дагаад интернэтийн асар том хэрэглээ үүсч, түүнийг өдөр тутам амьдралдаа хэрэглэгчид маш ихээр нэмэгдлээ, цаашдаа ч энэ тоо улам их болох төлөвтэй байна. Мэдээллийн энэ их урсгал мэдээж хэлээр дамжина. Монгол улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Монгол хэлээр дамжиж байгаа мэдээллийн урсгалд эх хэл маань ч тодорхой хэмжээгээр бохирдох, эвдрэх, нөгөө талаар хөгжих нэгэн хөрс суурь нь интернэт болжээ.

Нөгөө талаар монгол хэлийг хамгийн их “алж” байгаа газар интернэтийн ертөнц болсон байна. Нэг талаас интернэтийн орчин ямар ч хяналтгүй байгаа бөгөөд мэдээллийн хүчтэй хэрэгсэл болохынхоо хувьд иргэдийн эх хэлний боловсролд үзүүлж байгаа нөлөө нь ч асар их юм. Монгол хэл бичгийн судлаачид сонин сэтгүүл, радио телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулгыг маш их ярьдаг, судалдаг. Гэтэл дээрх бүх хэрэгслээс хамаагүй хүртээмжтэй, идэвхтэй, хүчтэй, газар авч байгаа хэрэгсэл болох интернэтийн орчны монгол хэлийг судлах илүү шаардлагатай болжээ.


回复
1楼2020-03-30 10:42
    Хүн төрөлхтөний агуу нээлтүүдийн тоонд интернэт зүй ёсоор ордог билээ. Хоорондын зайнаас үл хамааран мэдээлэл солилцох өргөн талбар болох интернэт одоо энэ дэлхийн олон сая хэрэглэгчдийг холбосон аварга сүлжээ болжээ. Интернэт хэрэглэгчдийн тоо 1994 онд ердөө дөрвөн сая байсан бол 2010 оны байдлаар нэг тэрбум 966 сая болсон байна. Энэ нь дэлхийн хүн амын 28,7 хувийг эзлэх аж. Монгол улс интернэтэд 1994 оноос эхэлж холбогджээ. 1996 оны нэгдүгээр сард интернэт нэвтэрснийг албан ёсоор зарлаж нээлтийн ажиллагаанд тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат оролцсон байдаг. 1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо Монголд ердөө 500 гаруйхан байсан бол одоо албан газар, өрх бүр шахуу интернэтэд холбогдож хувийн болоод албаны бүхий л ажил хэрэг үүгээр өрнөдөг болжээ.
    互联网理所当然要列入人类的伟大发明之列。无论距离有多远,互联网已经成为人们交流信息的大平台,用这张大网把世界上的千百万用户联系在一起。1994年,互联网用户大约有4百万左右,2010年则达19亿6600万,占世界人口的28.7%。蒙古国1994年开始接入互联网。1996年1月正式宣布开通国际互联网,时任总统彭.奥其尔巴特(П. Очирбат)参加了开通典礼。1996年蒙古国国际互联网用户总共有500多户,而现在大约所有机关和个人用户都接入了互联网,所有私人和公务活动都可以通过网络开展。
    Интернэтийн ашиг тус өгүүлж баршгүй их юм. Шинэ мэдээллийг шуурхай авч байна, худалдаа хийгээд төлбөр тооцоо хийгдэж байна, зар сурталчилгаа явагдаж байна, захиа солилцож хоорондоо утсаар хүртэл ярилцаж байна, мэдлэгээ хуваалцаж байна, үзэл бодлоо илэрхийлж байна, сургалт явагдаж байна гэх мэтээр түүний боломж асар өргөн юм. Дээхэн үед мэдээлэлд ном голлох үүрэг гүйцэтгэж байлаа, дараа нь телевиз, харин одоо энэ байр суурийг интернэт баттай эзлэн авчээ. Өөрөөр хэлбэл интернэт нь цаасан хэвлэлийг халснаар хүмүүсийн хоорондоо бичгээр харьцаж байгаа мэдээллийн нэлээд томоохон хэсэг энд төвлөрчээ.
    国际互联网带来的益处是巨大的。可以迅速地获得新信息,可以进行贸易及支付,可以进行广告宣传,可以通信,甚至可以打电话,可以分享信息,可以交流思想认识,可以进行宣传教育,为诸如此类的活动提供了广阔的空间。从前,书籍在信息方面曾经承担主要任务,后来是电视,而现在,这一地位已经被互联网牢牢占据。换句话说,互联网已经替代纸质印刷品,人际间通过信件交换信息的相当大的部分已经集中在网络上。


    收起回复
    3楼2020-04-05 12:10